Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
ГЕГ-ын хуулийн хэлтсийн ахлах байцаагч н.Тамир электрон тамхины хяналтын талаар мэдээллээ.
3 жил өмнө   438
ГЕГ-ын хуулийн хэлтсийн ахлах байцаагч н.Тамир электрон тамхины хяналтын талаар мэдээллээ.
 
Тэрээр "Электрон тамхийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон хууль одоогоор байхгүй. ДЭМБ-аас электрон тамхины хэрэглээг хязгаарлах зөвлөмж ирсэн. Гэхдээ энэ бол зөвхөн зөвлөмжийн эрх зүйн зохицуулалт. Улсын хилээр нэвтэрч буй электрон тамхитай холбоотой гаалийн бүрдүүлэлтийг хийж буй. Тамхины хяналтын тухай хуулийн төслийг боловсруулж буй. Үүнд Гаалийн байгууллагаас оролцож байна. Электрон тамхи нь утаат тамхийг бодвол илүү их хор хөнөөлтэй байж болзошгүй учраас илүү их татвар ногдуулах болон улсын хилээр нэвтрүүлэхгүй байх тухай саналаа Гаалийн байгууллагаас өгсөн. Хориглосон зохицуулалт одоогоор байхгүй учраас импортын албан татвар 5 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 10 хувь байна. Ийнхүү татвар нь төлөгдөөд мэргэжлийн байгууллагын лабораторийн шинжилгээнд хамрагдаад орж ирж буй. Электрон тамхийг цэнэглээд хэрэглэдэг. Цэнэглэдэг зүйлээс нь жилдээ 1.3 сая ширхэг орж ирдэг" хэмээв.
ГЕГ-ын хуулийн хэлтсийн ахлах байцаагч н.Тамир электрон тамхины хяналтын талаар мэдээллээ.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Зочин [68.235.60.213] 3 жил өмнө
    Тамхинаас гараад энэ нэг юманд орчоод байхад одоо хориглоно гээд солиороод байх юм.