Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Архидалтгүй баяр: Бусдыг архиар шахдаггүй соёлыг төлөвшүүлье
3 жил өмнө   430
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн “Эрүүл монгол хүн” архидалтын эсрэг үндэсний хөдөлгөөнд Монголын залуучуудын холбоо нэгдэж, өнөөдөр Сүхбаатарын талбайд “Архидалтгүй баяр” залуучуудын арга хэмжээг зохион байгууллаа. 
“OPEN MIC” соёлын арга хэмжээнд залуу уран бүтээлчдийн төлөөлөл оролцож, архидалтын эсрэг дуу хоолойгоо хүргэв. 
Архидалтын эсрэг үндэсний хөдөлгөөний хүрээнд МЗХ-ны зүгээс:
Баасан гараг бүр спорт заалыг үнэ төлбөргүй болгох,
Ажилтан, албан хаагчдыг архидалтын эсрэг сургалтад хамруулах,
Архины шилэн дээр анхааруулга байршуулах,
Ард иргэдийг баярын өдрүүдэд архидалтгүй тэмдэглэхийг уриалах,
Бусдыг архиар шахахгүй байх соёлыг төлөвшүүлэх зэрэг санал, санаачилгын хүрээнд тодорхой ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
 
Архидалтгүй баяр: Бусдыг архиар шахдаггүй соёлыг төлөвшүүлье
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0