Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
НАМЗХ нэрээ сольж бүтэц бүрэлдэхүүнээ өөрчилнө
3 жил өмнө   368
Ардын намын залуучуудын байгууллага болох НАМЗХ их хурлаа ирэх сарын 2, 3-ны өдрүүдэд хийхээр болжээ. Уг хурлаар намын Их хурлаар яригдсан социал демократ үзэл баримтлалыг дэмжих үүднээс НАМЗХ буюу Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо гэх нэрээ Социал Демократ Залуучуудын холбоо болгож өөрчлөх асуудлыг хэлэлцэх болжээ. 
 
Уг хурлаар зөвхөн нэр солих асуудлыг хэлэлцэхээр Ардын намын залуучуудын байгууллага тохирчээ. Учир нь дүрмээрээ тус байгууллага Их хурлаа дөрвөн жилд нэг удаа хийх ёстой. Хэрвээ нэрээ солих уг хурлаар 35 насны хязгаарт хүрсэн Н.Учрал тэргүүтэй "ах" нарыгаа явуулчихвал холбоог хэн, хэн цаашаа авч явах вэ гэдэг асуудал сөхөгдөж байсан юм.
 
Тэгвэл төв намын зүгээс НАМЗХ-нд энэ удаагийн хурлаа ээлжит бус хэмээн тодорхойлж, дараа жил буюу 2023 онд ээлжит Их хурлаа хийж насны хязгаар болон бүтэц бүрэлдэхүүнээ шинэчлэх асуудлыг шийдвэрлэхийг даалгажээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тус холбоог тэргүүлж буй Н.Учрал ч ирэх жил уг ажлаа өгөхийг дэмжиж, талууд ойлголцолд хүрсэн тул ийнхүү нэрээ солих зорилго бүхий ээлжит бус гэх тодотголтой Их хурлаа дөрөвдүгээр сарын 2, 3-ны өдрүүдэд хийхээр болжээ.
НАМЗХ нэрээ сольж бүтэц бүрэлдэхүүнээ өөрчилнө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0