БЗД-ийн 26 дугаар хороо дөрөвдүгээр сарыг "АМЬТАНД ЭЭЛТЭЙ" сар болгон зарлалаа. Амьтанд ээлтэй сарын хугацаанд амьтан тэжээдэг айл өрхийн судалгааг гаргах, зөвлөмж зөвлөгөө хүргэх, нохой, загас тэжээгчдийн хэлэлцүүлэг зохион байгуулж клуб байгуулахаар төлөвлөжээ.
Мөн хорооны иргэдийн хүрээнд амьтан тэжээгчдийн групп үүсгэж, нохойн жогорхойны асуудлыг шийдвэрлэж нэгдсэн цэгтэй болгох ажлуудыг төлөвлөөд буй. Түүнчлэн иргэдийн санал санаачлалыг ажил болгож нөлөөллийн ажлууд хийж, нохойн нийгэмшлийн сургалтыг үнэ төлбөргүй хийхээр болсон байна.
Нохой нийгэмшүүлэх үнэ төлбөргүй сургалт хийнэ |