Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны үнэ, нөөцийн талаар мэдээлэл хийлээ.
Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар нийт 133.084 тн шатахууны нөөцтэй байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээлснээр Засгийн газрын шийдвэрээр аж ахуйн нэгжүүд шатахууны 45 хоногийн нөөцийг бүрдүүлж байгааг онцлов. Өнөөдрийн байдлаар шатахууны нөөц хэвийн байна.
Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал:
-Засгийн газраас цар тахлын нөхцөл байдал, олон улсын хямралтай холбогдуулан шатахууны нөөцийг 30 хоногоор бүрдүүлдэг байсныг 45 хоног болгосон. Мөн УИХ-аас баталсан Үнэ тогтворжуулах хуульд шатахууны үнэ багтсан. Энэ хүрээнд ОХУ-ын Роснефт компаниас ирэх зургадугаар сар хүртэл газрын тосны бүтээгдэхүүн нэг тонныг нь 840 ам.доллар буюу 25 хувиар хямдралтай үнээр худалдан авахаар тооцсон. Иймээс шатахууны үнэд өөрчлөлт орохгүй гэсэн үг.
"Шатахууны үнэ ирэх зургадугаар сар хүртэл нэмэгдэхгүй" |
|