Дундговь аймгийн Мандалговь сумд энэ сарын 5-нд автомашины ослын улмаас 52 настай иргэн Д хүнд бэртэж, автомашинаар тээвэрлэх боломжгүй болжээ. Түүнийг нисдэг тэргээр эмнэлгийн байгууллагад хүргэх хүсэлтийг ар гэрийнхэн нь гаргасан тул ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид “ЕС-145” загварын нисдэг тэргээр авч, 30 минутын дотор Улаанбаатар хотод авчирч, Гэмтэл согог судлалын үндэсний төвд эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.
Хүнд бэртсэн 52 настай иргэнийг нисдэг тэргээр зөөж, 30 минутын дотор ГСҮТ-д хүргэжээ |