Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Шүүгчдийн амь насны даатгалын 446 сая төгрөгийг улсын төсвөөс гаргадаг
3 жил өмнө   534
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47.1-т “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг улсын төсвөөс хариуцна” хэмээжээ. Энэ үндэслэлээр 546 шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалыг төрөөс хариуцаж хийдэг гэнэ. Тодруулбал, нэг шүүгчийн амийг 816  мянган төгрөгөөр даатгуулдаг. Одоогоор улсын хэмжээнд нийт 546 шүүгчийн амь нас эрүүл мэндийг 446 сая төгрөгөөр даатгуулсан байна. 
Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг шүүгч нарын амь нас аюулгүй байдлыг Монголын төр хуулиараа хамгаалдаг учраас зайлшгүй  даатгуулдаг.  Ажил үүргээ гүйцэтгэж яваад амь нас, эрүүл мэндээрээ хохирвол төсвөөс биш даатгалынх нь мөнгөөр нөхөн төлбөр олгох аж. 
 
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 49 дүгээр зүйл “Шүүгчийн халдашгүй байдал” 
49.1.Шүүгч халдашгүй байх эрхтэй бөгөөд түүнийг Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуулиар хамгаална.  
49.2.Шүүгчийн халдашгүй байдалд дараах зүйл хамаарна: 
49.2.1.амь нас;
49.2.2.ажлын байр, хувийн болон албаны орон сууц; 
49.2.3.ажил хэргийн нэр хүнд;
49.2.4.эзэмшиж, ашиглаж байгаа хувийн болон албаны тээвэр, холбооны хэрэгсэл; 
49.2.5.өөрийнх нь мэдэлд байгаа бичиг баримт, ачаа тээш, бусад эд хөрөнгө; 
49.2.6.захидал харилцааны нууц. 
 
Шүүгчдийн амь насны даатгалын 446 сая төгрөгийг улсын төсвөөс гаргадаг
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0