Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Олимпын гүүрнээс Соёолжийн нүхэн гарц хүртэлх замын хөдөлгөөнийг хаалаа
3 жил өмнө   513
Нарны замд асфальт бетон хучилт хийх талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлсэн. Төлөвлөгөөний дагуу хучилтын ажлыг тавдугаар сарын 12-ны 00:00 цагт эхлүүлжээ. Ингэснээр Олимпын гүүрнээс Соёолжийн нүхэн гарц хүртэлх баруунаас зүүн чиглэлийн хөдөлгөөнийг тавдугаар сарын 14-ний 22:00 цаг хүртэл гурав хоногийн хугацаанд хаалаа.
 
Иймд иргэд,  жолооч нар дээрх хугацаанд Нарны замаас бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөв.
 
Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарцаас Соёолжийн нүхэн гарц хүртэлх нэг километр авто замыг шинэчлэхдээ замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахгүй, дөрвөн удаа хэсэгчлэн хааж хучилт хийх юм байна. 
Олимпын гүүрнээс Соёолжийн нүхэн гарц хүртэлх замын хөдөлгөөнийг хаалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0