Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Мөрдөгч бусдаас хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригджээ
7 жил өмнө   648
АТГ-т нэгэн ноцтой хэрэг шалгагдаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгч М бусдаас хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригджээ.
 
Түүнд ЭХ-ийн 22.4 зааснаар бусдаас хээл хахууль авсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээд байгаа юм. Мөрдөгч залуу цагдаагийн байгууллагад 10 гаруй жил ажиллаж, ЭЦГ-т ирээд нэг жил болж байгаа нэгэн гэнэ. Тэрбээр шалгаж байсан компанийнхаа эзнээс мөнгө зээлэх нэрээр хахууль авсан энэхүү хэрэгт АТГ-аас хяналт шалгалт хийгээд эхэлсэн байна.
 
А.ЦЭЛМЭН
Мөрдөгч бусдаас хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • зочин [112.72.14.174] 7 жил өмнө
    Дарга нар яаж хахуул авдагийг яруу тодоор заагаад өгчихсөн юм чинь. хахуулгүй бол ажил бүтэхгүй байхаар улс орныг иим болгосон улс төрчдийг үзэн ядаж байна