Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
“Гэр хороолол хөдөлгөөн”-ий жагсаал хойшиллоо
7 жил өмнө   826
“Гэр хороолол хөдөлгөөн” Сүхбаатарын талбайд маргааш /2018.5.31/ хугацаагүй жагсаал хийх гэж байсан. Энэ талаар өнөөдөр /2018.5.30/ мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс тавдугаар сарын 31-нд зохион байгуулах жагсаалаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. 
 
“Гэр хороолол хөдөлгөөн”-ий тэргүүн Б.Отгонсүх “Бид өмнө нь хоёр удаа жагсаал зохион байгуулсан. Энэ удаад хугацаагүй суух юм. Гэр хорооллын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, хашааны газрын үнэ цэнэ ноцтой зөрчигдөж байна. Хотын даргад эдгээр асуудлыг уламжилсан ч бидний хүсэлтийг хүлээж аваагүй. Тиймээс бид хотын даргыг огцрохыг шаардан жагсч байгаа. Өмнөх жагсаалыг албадан буулгасан. Энэ удаад хугацаагүй жагсах байсан. Мөн бид хотын захиргааг Сонгинохайрхан дүүрэг рүү шилжүүлэх ёстой ч Нүхт рүү шилжүүлэх гэж байгаа шийдвэрээ цуцлахыг шаардсан. Гэвч хотын дарга С.Батболд гэр хорооллын иргэдийг дорд үзэж, үл ойшоож байна. Хэлэлцээрийн ширээний ард суухад “Та нарыг гэр хорооллын иргэд гэдэг юм уу” зэргээр хотын даргад байхгүй үйлдэл үзүүлсэн. Тиймээс бид түүнийг огцрохыг шаардаж байгаа” гэв.
 
Тус хөдөлгөөнийхөн тавдугаар сарын 17-нд Сүхбаатарын талбайд майхантай жагссан юм. Гэвч тухайн өдрийн 22.00 цагт цагдаагийн хүчээр жагсаалыг тараасан билээ. Хөдөлгөөнийхөн  гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэхгүй, газрын үнэ цэнийг унагаж байна гэж үзээд хотын дарга С.Батболдыг огцрохыг шаардан жагсч байсан юм.
 
А.ЦЭЛМЭН
“Гэр хороолол хөдөлгөөн”-ий жагсаал хойшиллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0