БШУЯ-наас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн санхүүжилтээр ШУТИС-ийн Эрчим хүчний сургуульд 393 мянган ам.долларын үнэ бүхий туршилт судалгаа хийх багаж, тоног төхөөрөмж, программ хангамж нийлүүлж, багаж бүрд холбогдох суурилуулалт, сургалтыг зохион байгуулж ашиглалтад орууллаа. Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан
"Эдгээр багаж, тоног төхөөрөмж нь үйлдвэрлэл, технологиор тэргүүлэгч улс орнуудад үйлдвэрлэсэн, дэвшилтэт технологийн стандартад бүрэн нийцсэн болно. Уг тоног төхөөрөмжөөр манай улсад хийх боломжгүй зарим туршилт, судалгааг ШУТИС-ийн лабораторид явуулах бүрэн боломж бүрдэж байна" гэж мэдээлэв.
ШУТИС-д 393 мянган ам.долларын судалгааны лаборатори хүлээлгэж өгчээ |