Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Хүүхдийн баяраар ХААХ АВТО ЗАМУУД
3 жил өмнө   440
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр энэ лхагва гарагт тохиож байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга Тээврийн хэрэгслийг түр хязгаарлах тухай A/723 дугаар захирамж гаргажээ. Энэ хүрээнд зургаадугаар сарын 1-ний 08:00-20:00 цагийн хооронд дараах байршлуудад замын хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ. 
 
ТОДРУУЛБАЛ, 
 
  • Цаг уурын уулзвар буюу Өглөөний гудамжны автозамын хөдөлгөөнийг,
  • Засгийн газрын ордны баруун, зүүн талыг, Туушингийн урд талын замын хөдөлгөөнийг,
  • Гэндэнгийн гудамж буюу Шангрилагаас Хүүхдийн ордон хүртэлх автозамын хөдөлгөөнийг хязгаарлах юм.
Түүнчлэн хүүхдүүдийг төөрөхөөс сэргийлж бугуйвч тараах ажлыг холбогдох албаныхан гүйцэтгэхээр болсон байна.
 
Дашрамд өгүүлэхэд, нйтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орохгүй гэдгийг албаныхан онцоллоо.
Хүүхдийн баяраар ХААХ АВТО ЗАМУУД
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0