Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Эрэн сурвалжилж байсан 14 настай хүүгийн цогцсыг “Гурил тэжээл” ХХК-ийн агуулахаас олжээ
3 жил өмнө   388

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн “Задгай”-д будаа хадгалдаг байсан хуучин агуулахын зооринд цогцос байна гэсэн дуудлагыг энэ сарын 5-нд өдрийн 12:20 цагт ОБЕГ-ынхан хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид

2 км зам туулан очиход “Гурил тэжээл” ХХК-ийн ашигладаггүй агуулахын 9 орчим метрийн гүнтэй будаа хадгалдаг зооринд тус сумын 7 дугаар хорооны харьяат иргэн Г-гийн хүү О /14 настай, эрэгтэй/ нас барсан байсан тул цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Тухайн хүүхэд энэ сарын 2-нд гэрээсээ гараад сураггүй болсныг Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байсан аж.

Эрэн сурвалжилж байсан 14 настай хүүгийн цогцсыг “Гурил тэжээл” ХХК-ийн агуулахаас олжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0