Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Наадмын өдрүүдэд хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээнд 350 байцаагч хяналт тавьж ажиллажээ
3 жил өмнө   450
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Налайх, Багануур дүүрэгт давхардсан тоогоор 350 улсын байцаагч хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, хөдөлмөрийн аюулгүй байдал, хийн ашиглалт, эрчим хүч, орчны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангуулан ажилласан талаарх мэдээллийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас өглөө. Хоол үйлдвэрлэлийн 576, худалдааны 376, хүүхдийн тоглоом болон  бусад 95, нийт 1045 аж ахуй нэгж, иргэнд хяналт тавьж ажилласан байна. Шалгалтын явцад 227 зөрчил илрүүлж, 189 зөрчил буюу 83.3 хувийг газар дээр нь арилгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлжээ.
 
Мөн “Ард” кино театрын барилгыг нурааж байгаа дуудлагын дагуу шалгалт хийж, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан тул зогсоож, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хүрээнд объектыг тойруулж хашаалах арга хэмжээ авчээ.
 
 
Наадмын өдрүүдэд хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээнд 350 байцаагч хяналт тавьж ажиллажээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0