Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Гачууртаас Шархадны автобусны буудал хүртэлх зам, гүүрийн ажлыг эрчимжүүлнэ
3 жил өмнө   470
Баянзүрх дүүргийн 9, 23, 28 дугаар хороо буюу Гачууртын автозамаас Шархадны автобусны буудлын эцсийн зогсоол хүртэлх 4.27 км авто зам, Улиастайн гол дээгүүрх төмөр бетон гүүрийн барилгын ажлын явцтай Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт хөгжлийн хорооны дарга Б.Сүхбаатар, төлөөлөгч Т.Батцогт нар танилцаж, шалгажээ. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний нэг болох уг замын ажлын явц удаашралтай байгааг Төлөөлөгчид хэлээд, Нийслэлийн ИТХ-ын ээлжит чуулганаас өмнө буюу энэ сарын 30-наас өмнө замын ажлын бүтээн байгуулалтад нөлөөлөөд буй нөхцөл шалтгааныг шийдвэрлэхийг үүрэг болголоо. 
 
Одоогоор тус замын ажлын хүрээнд -. Ажил ийнхүү удаашралтай байгаа нь газар чөлөөлөлттэй холбоотой гэж Гүйцэтгэгч компанийнхан хэлж байлаа. Харин Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт хөгжлийн хорооны дарга Б.Сүхбаатар “Иргэдийн газар чөлөөлөх нөхөн төлбөрийн хөрөнгийг баталсан. Иргэдтэй гэрээгээ яаралтай хийж, замын ажлыг эрчимтэй урагшлуулах хэрэгтэй. Энэ бол Улаанбаатар хотын зүүн чиглэлийн автозамын ачааллыг үлэмж хуваалцах, гол зам болохоор төлөвлөгдсөн” гэлээ. 
 
Тиймээс замын ажлын бүтээн байгуулалтыг саатуулаад буй асуудлуудыг яаралтай цэгцэлж, хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг ээлжит хуралдаанаас өмнө буюу энэ сарын 30-наас өмнө ирүүлэхийг Нийслэлийн Замын хөгжлийн газар, Нийслэлийн газар чөлөөлөлтийн хэлтсийн удирдлагуудад үүрэг болгосон юм. 
 
Гачууртаас Шархадны автобусны буудал хүртэлх зам, гүүрийн ажлыг эрчимжүүлнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0