Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ч.Баясгаланг томилно
3 жил өмнө   549
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ өчигдөр яаралтай хуралдаж, томилгооны асуудал хэлэлцжээ. Тодруулбал, тус компанийн ТУЗ-ийн хурлаар гүйцэтгэх захирлаар Ч. Баясгаланг томилох шийдвэр гарчээ. Ч.Баясгалан нь санхүүч мэргэжилтэй ажээ. Тус компанийн гүйцэтгэх захирлыг үүрэг гүйцэтгэгчээр О.Хуланг 2022 оны нэгдүгээр сард томилоод байсан юм. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ гэнэт яагаад гүйцэтгэх захирлын томилгоо хийсэн нь анхаарал татаж байна.
 
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа байгууллага, шинэ сэргэлтийн бодлогын хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилт хариуцсан дэд дарга Б.Энх-Амгалан ажилладаг бөгөөд гишүүдээр УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын Техник технологийн хэлтсийн дарга Ч.Цогтбаатар, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн, ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур мөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал нар багтдаг юм.
 
Ш.ЧИМЭГ
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ч.Баясгаланг томилно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0