Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Ням гарагт автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
3 жил өмнө   491
Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж буй.
 
Өнөөдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл хязгаарлалтад орохгүй. Энэхүү зохицуулалт есдүгээр сарын 4-нөөс эхлэн цуцлагдана. Ингэснээр Ням гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Ирэх долоо хоногоос хуучин горимдоо буюу тээврийн хэрэгслийн улсын дугаарын төгсгөлийн оронгоор хөдөлгөөнд оролцуулдаг зохицуулалт үйлчилнэ.
"Бүртгэлээс харахад энэ жилийн улсын дугаарын тэгш, сондгойг хязгаарлалтын үед  хөдөлгөөний эрчим өмнөх жилээс 16 хувиар буурч, энэ ажил үр дүнтэй үргэлжилж байна. Иргэд, жолооч нар үүрэг хариуцлагаа ухамсарлан хөдөлгөөнд оролцож байна" хэмээн Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу хэлж байв.
 
Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд хандсан иргэдийн 70 хувь нь тэгш, сондгой хязгаарлалтыг дэмжжээ.
 
Ням гарагт автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0