Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
3 зорчигчтой суудлын автомашин хаданд тэгнэгдсэн байдалтай олджээ
3 жил өмнө   510
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Алтгана багийн Уранмандал гэдэг газар аймгийн төвөөс зүүн зүгт 7 км-т, сумын төвөөс баруун зүгт 20 км-т хясааны дээр 3 зорчигчтой суудлын автомашин хаданд тэгнэгдэж, буулгах боломжгүй байна гэсэн дуудлага энэ сарын 25-ны 12 цаг 35 минутад Онцгой байдлын газарт ирсэн байна.
 
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 7 км замыг туулан очиход иргэн Б согтуугаар Аллион загварын суудлын автомашиныг жолоодож яваад Уранмандал уулын 30 орчим метрийн өндөртэй хясааны дээр автомашинтайгаа хаданд тэгнэж тогтсон байсныг аюулгүй болгож, аймгийн Цагдаагийн газрын Хэв журмын тасгийн эргүүлд хүлээлгэн өгсөн.
 
Иргэдийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
3 зорчигчтой суудлын автомашин хаданд тэгнэгдсэн байдалтай олджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0