“ХӨСҮТ”-д цахилгаан тамхины уршгаар уушиг нь цоорч ирсэн хүүхдүүд ихээр ирэх боллоо гэдэг мэдээлэл нийгмийг цочроосон цаг тун саяхан. Уг асуудлыг хэвлэл мэдээллийн байгууллагаар цацагдсан. Энэхүү мэдээллийг давхардсан тоогоор 1 сая гаруй хүн үзэж цахилгаан тамхи нь янжуур тамхинаас илүү хортой юм байна шүү дээ гэсэн ойлголтыг олон нийтэд хүргэжээ.
Харин яг энэ асуудлаар “ХӨСҮТ”-ийн сүрьегийн тасгийн эмч өөрийнхөө өгсөн ярилцлагаа үгүйсгэсэн тайлбарыг Товч.мн сайтын тодруулгад хэлсэн байдаг. Тамхины төрлийн бүтээгдэхүүнээс зайлсхийх, хоруу чанарын ойлголтыг тэнцвэртэй хүргэх нь нийгмийн эрүүл мэндэд тустай. Гэвч, нотолгоо, үндэслэлгүй мэдээллийг түгээж, эмчийн яриаг мушгин гуйвуулсан тэр сурвалжлагын ард ашиг сонирхлын зөрчил байж ч магадгүй гэдэг дээр нийгэм 2 хуваагдсан билээ.
“Вейп хэрэглэгчдийн холбоо” гэх байгууллага цахилгаан тамхины тухай буруу ташаа мэдээлэл өгч байгаа тал дээр ч байр сууриа илэрхийлж байгаа нь янжуур болон цахилгаан тамхины зах зээлийн өрсөлдөөний нэг илрэл гэв.
Mongolian Fact-сhecking Center нь цахим орчинд цацагдаж буй мэдээллийг баримтаар нягталж, олон нийтэд үнэн, зөв мэдээлэл хүргэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн олон нийтэд аливаа мэдээллийн баримтыг нягтлах арга замыг үлгэрлэн зааварчлах, тэдний мэдээллийн боловсролыг дэмжих, сайжруулах зорилготой юм. Энэхүү байгууллагын нягталсан баримтийг үндэслэн Фэйсбүүк аппликейшн нь худал мэдээлэл бүрийг устгадаг бөгөөд дэлгэрэнгүй тайлбарыг ч хүргэдэг.
ТВ6 сувгийн тэрхүү сурвалжлага нь хэсэгчилсэн худлаа мэдээлэл агуулсан гэж үзэж устгагдсан байна. Энэхүү худал мэдээллийн ард чухамхүү ард иргэд зөв зүйтэй мэдээллийг хянах чадваргүйг ашигласан шунахайн сэдэлтэй ашиг сонжоо байхыг хэн ч үгүйсгэхгүй билээ.
Иймд ард иргэддээ аливаа нэг мэдээлэллд ул суурьтай, бодит эх сурвалжийг ямагт урьтал болгодог байхыг анхааруулж байна. “Wape хэрэглэгчдийн холбоо” ТББ-аас СЭМҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн ажилтан С.Мөнхтуяаг АТГ-т шалгуулах талаар мэдээлэл хийлээ.
Тус ТББ-ын Ерөнхий зохицуулагч Б.Цогт-Очир хэлэхдээ “Цахилгаан тамхины талаар үндэслэлгүй мэдээлэл тарааж байна гэж үзэж байна. Хамгийн сүүлд С.Мөнхтуяа гэдэг хүн TM телевизэд ярилцлага өгөхдөө янжуур тамхи татдаг хүн 20-25 жилийн дараа хорт хавдар тусдаг бол цахилгаан тамхи татаад 1-2 жилийн дараа хорт хавдар тусаж, нас бардаг гэж мэдээллийн хэрэгслээр давтамжтай ярьж байна. Энэ нь нотолгоо, үндэслэл байхгүй. Олон улсад батлагдаагүй зүйлийг СЭМҮТ-ийн ажилтан ярьж байгаа нь цаанаа ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзэж байна. Электрон тамхины хэрэглээ сүүлийн үед манай улсад нэмэгдэж байна. Энэ тамхины зорилго бол янжуур тамхи татдаг хүмүүсийг тамхинаас бүрмөсөн гаргах зориулалттай анх бүтээгдсэн. Одоогоор манайд 250 мянга орчим хүмүүс цахилгаан тамхи хэрэглэж байна. 800 мянга орчим нь янжуур татаж байна. Монголчуудын маш их хэмжээний тамхидалтыг бууруулах, олон хүнийг янжуураас гаргахыг зорьж байна. Гэтэл цахилгаан тамхи муу, хортой, уушиг цоолоод байна гэх мэдээлэл хүртэл гарсан. гэтэл ХСҮТ-ийн эмч нь би тийм зүйл яриагүй. Сэтгүүлч нь монтаж хийсэн байна гэж тайлбарласан. Энэ бүхнийг харахад цаана нь аль нэг талын ашиг сонирхол явж байна гэдэгт эргэлзэхгүй байна. Монголчууд янжуураас холдсоноор маш олон тэрбумын эдийн засгийн хэмнэлт хийнэ. Жилдээ 650 орчим тэрбумын зардал гардаг гэсэн судалгаа байгаа. Энэ зардлыг бууруулах боломж бий. Англи, Франц, Австрали, Шинэ зеланд зэрэг улсуудад цахилгаан тамхитай холбоотой хууль, янжуурын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь үр нөлөөтэй, Засгийн газрын дэмжлэгтэй явдаг. Эдгээр улсын туршлагаас суралцах хэрэгтэй. Зөв зүйтэй хэрэглээ байх ёстой. Хэнд худалдах уу, хэнд худалдахгүй байх вэ гэдэг зохицуулалт байх ёстой. Бид судалсан бүх зүйлээ хуваалцахад бэлэн байна. Ард иргэд минь аливаа мэдээлэлд нотолгоотой, баталгаатай байдлыг үндэс болгож, итгэдэг байгаасай.
Цаашид төрийн байгууллагын ажилчид нотолгоогүй мэдээлэл цацахыг зүгээр хараад сууж чадахгүй. 5-6 импортын компанийн оруулж ирж байгаа бүтээгдэхүүн. Олон хэрэглэгчтэй болчихсон учраас янжуур тамхины борлуулалт буурсантай холбоотой санаатай үйлдэл гэж харж байна. Янжуур тамхи ургамлын гаралтай гэж, буцаагаад хүмүүсийг янжуур татуулах хэмжээний суртал хийж байгаад шүүмжлэлтэй хандаж байна” гэлээ.
Цахилгаан тамхи нь уушиг цоолсон гэх мэдээлэл худал уу |
|