Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Паркийн сансрын хөлөг тоглоом эвдэрч, дөрвөн хүүхэд эмнэлэгт хүргэгджээ
7 жил өмнө   1228
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн сансрын хөлөг тоглоом эвдэрч, хүүхдүүд гэмтжээ.
 
Энэ талаар ЦЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Өнөөдөр 15:13 цагт паркийн “Сансрын хөлөг” тоглоом эвдэрч дотор нь байсан найман хүүхэд гэмтсэн гэсэн дуудлага  ирсэн. 
 
Одоогоор хүний амь нас эрсдээгүй, дөрвөн хүүхэд бэртэж Гэмтлийн эмнэлэг рүү хүргэгдсэн. Бид одоо хэргийн газар дээр шалгалт явуулж байна”. 
 
Харин ҮСАХ-ийн холбогдох албаны хүнээс тухайн тоглоомын хэдэн онд ашиглалтад орсон, яг хэдэн хүүхэд бэртсэн, тоглоомуудын аюулгүйн ажиллагааг хэрхэн шалгаж ажилладаг талаар тодруулахад  “Сансрын хөлөг тоглоом 2011 онд ашиглалтад орсон. Өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
 
А.ЦЭЛМЭН
Паркийн сансрын хөлөг тоглоом эвдэрч, дөрвөн хүүхэд эмнэлэгт хүргэгджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0