Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуульд 6189 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж байна
2 жил өмнө   407
БШУЯ болон ҮСХ-ноос гаргасан судалгааны дүнгээр Улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуульд 6189 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж байна. Тодруулбал, сэтгэцийн бэрхшээлтэй 1190, хавсарсан бэрхшээлтэй 2001, оюуны бэрхшээлтэй 47 хүүхэд байгаа аж.
Манай улс боловсролд хамрагдаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэр дундаа оюуны бэрхшээлийн төрлийг Аутизм, Дауны синдром гэж нарийн ангилдаггүй байсан бол 2023 оны 1 дүгээр сараас эхлэн энэ ажлыг сайжруулж, шинээр бүртгэж эхлэх юм.
Монгол Улсад Аутизмын хүрээний эмгэгийг оношилгоог Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (СЭМҮТ), Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон аймаг дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссуудад албан ёсоор хийж эхлээд байна.
 
Эх сурвалж: ҮСХ
Улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуульд 6189 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0