Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Зөвлөгөөнд оролцож амжаагүй багш нар онлайнаар санал хүргүүлэх боломжтой
7 жил өмнө   851

 

“Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” үндэсний II зөвлөгөөн амжилттай үргэлжилж байна. Одоогоор зөвлөгөөнд нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн 800 орчим багш ажилтан хамрагдсан юм. Ерөнхий боловсролын салбарт тулгамдаж буй шийдэх шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэн санал бодлоо солилцож, гарц шийдлийг эрэлхийлэх, түүнийгээ салбарын бодлогод тусгахад уг зөвлөгөөний зорилго орших аж.

Зөвлөгөөнийг нээж МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсэх хэлэхдээ “Эрхэм хүндэт,

Багш, сурган хүмүүжүүлэгчид ээ,

Хатагтай, ноёд оо,

Монголчууд бид эрт дээр үеэсээ эрдэм ухааныг баян баяны дээд, эрхэм дээд баянд тооцож, эрдэм мэдлэгийг түгээгч багшийг шүтэж ирсэн оюунлаг ард түмэн билээ. Багшийн гараас хөтлөөгүй, багшаар бичиг эрдэм ухаан заалгаагүй хүмүүн гэж нэгээхэн ч үгүй биз ээ. Хүн бүхэнд л багштай холбооотой нандин сайхан дурсамж, гэгээлэг сайхан тэмүүлэл байдаг. Хүн бүхэн л багшаа хайрлаж, багшдаа сайн сайхныг хүсч, багшдаа туслахыг эрхэмлэж явдаг.

Би ч бас өнөөдөр Монголын багш нарын энэ сайхан арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна” гэлээ. Мөн тэрбээр Монгол Улсын Засгийн газар сургуулийн хүртээмжийн асуудлыг бүрэн шийдвэрлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгааг энэ үеэр онцлон тэмдэглэсэн юм. Уг зөвлөгөөний III хэсэг энэ сарын 24, 25-ны өдрүүдэд Төрийн ордонд болох бөгөөд  Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн багш ажилчид оролцох юм.

Зөвлөгөөнд оролцож амжаагүй багш нар онлайнаар саналаа хүргүүлэх буюу www.zuvluguun.edu.mn сайтаас мэдээлэл авах боломжтой.

Зөвлөгөөнд оролцож амжаагүй багш нар онлайнаар санал хүргүүлэх боломжтой
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0