Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Нийслэлийн бүх шатны сургууль, цэцэрлэг өнөөдөр цахимаар хичээллэж байна
2 жил өмнө   379
Нийслэлийн бүх шатны сургууль, цэцэрлэг өнөөдөр цахимаар хичээллэж, зарим байгууллагын албан хаагчдын 60-аас доошгүй хувийг гэрээс нь ажиллуулах, тодорхой гудамж, замын хөдөлгөөнийг өөрчлөөд байна.
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай зөвшилцсөнөөр цаг агаарын хүндрэлээс үүдэн гарах эрсдэлийг багасгах, замын хөдөлгөөний түгжрэлийг зохицуулах зорилгоор захирамж гаргасан юм.
 
 Мөн захирамжийн хүрээнд байгууллагын албан хаагчдын 50-иас доошгүй хувийг болон жирэмсэн эмэгтэй, 12 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг гэрээс нь цахимаар ажиллуулахыг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудад зөвлөсөн юм. 
Нийслэлийн бүх шатны сургууль, цэцэрлэг өнөөдөр цахимаар хичээллэж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0