Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар С.Наранцогтыг томилжээ.
"Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Хаянхярваа нь авлигын хэрэгт холбогдсон тул “Эрдэнэс Монгол” ХХК-ийн тэргүүн дэд захирал О.Хуланг гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилоод байв.
Тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон С.Наранцогт нь Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байсан юм.
“Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирлаар С.Наранцогтыг томилжээ |
|