Огцом хүйтэрч байгаа энэ цаг үед “UBCab” такси үйлчилгээний компанийн жолооч нар автобусны буудал дээр зогсож буй хүүхэд, настай иргэдэд үнэгүй үйлчилж эхэллээ.
Хүйтний эрч чангарч байгаа эдгээр өдрүүдэд өглөө ажилдаа явах, орой харих замдаа ҮНЭГҮЙ UBCAB-тай таарвал, чиглэлийнхээ дагуу үнэгүй хүргүүлэх боломжтой гэж тус компаниас мэдэгдлээ.
Сайн дурын үндсэн дээр нэгдэж энэхүү үйл ажиллагааг эхлүүлсэн жолооч нар өнөөдөр өглөө 200 гаруй хүнийг үнэ төлбөргүй зорьсон газарт нь амжилттай хүргэжээ. Энэхүү үйл ажиллагааг хүйтний эрч сулартал үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Дуучин, продюсер Ука буюу Д.Уламбаяр мөн зам дагуу МУИС-ын оюутнууд гадаа ажиллаж буй төрийн албан хаагчид болон ТҮК-ийн ажилчдад гурван халуун сав цай тараажээ.
“UBCab”-н жолооч нар автобусны буудал дээр зогсож буй хүүхэд, настай иргэдэд үнэгүй үйлчилж эхэллээ. |
|