“Чимээгүй эсэргүүцэл” цугларалт өчигдөр Нийслэл хотод эхэлж, өнөөдөр үргэлжилж байна. МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны урд эхэлсэн тус цугларалт төв талбайн урд буюу “Ухамсар” бүтээлийн дэргэд үргэлжил байгааг ЦЭГ ТАВЬЯ - Чимээгүй эсэргүүцэл цахим хуудаснаа мэдээлэв.
“Чимээгүй эсэргүүцэл” цугларалт нь ямарваа нэг намаас хараат, хэн нэгнээс санхүүжилт аваагүй, улс төрийн ашиг сонирхлоос анги үзэл бодлоо илэрхийлэх зорилготой бөгөөд
Үг дуугүй хүлцэхэд ЦЭГ ТАВЬЯ
Үзэл бодлоо худалдахад ЦЭГ ТАВЬЯ
Хамтач бус хандлагад ЦЭГ ТАВЬЯ гэсэн уриаг дэвшүүлсэн байна.
Түүнчлэн иргэний нийгэм, үзэл бодлоо чөлөөтэйгөөр илэрхийлэх эрх чөлөөг хоосон хийрхэл мэт харагдуулах алхмууд газар авч, хэвлэлийн эрх чөлөө хумигдсан энэ үед залуус “Чимээгүй эсэргүүцэл” илэрхийлэх арга замыг сонголоо. Мөн эрх чөлөөний үнэ цэнийг ойлгож ухамсарлаж буй хэрнээ үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэхгүй байгаа мянга мянган сэхээтнүүдэд дохио өгөхийн тулд энэхүү санаачилгыг эхлүүлсэн талаар цахим хуудаснаа нийтэлжээ.
“Чимээгүй эсэргүүцэл” үргэлжилж байна |
|