Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Турк, Монгол болон бусад улс орнуудын хооронд илүү уян хатан сонголттойгоор аялах боломжийг олгох юм
2 жил өмнө   1263
МИАТ ТӨХК болон Туркиш Эйрлайнс компаниуд зорчигчдынхоо аялах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор аяллын дугаар хамтран эзэмших гэрээ байгуулан ажиллаж эхэллээ.
 
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани болон Star Alliance–ийн гишүүн Туркиш Эйрлайнс компаниуд ийнхүү хамтран ажилласнаар зорчигч үйлчлүүлэгчдэдээ Турк, Монгол болон  бусад улс орнуудын хооронд илүү уян хатан сонголттойгоор аялах боломжийг олгох юм. 
 
Тус хамтын ажиллагаагаар Туркиш Эйрлайнс нь МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар хот руу хүрэх нислэгт маркетингийн тээвэрлэгчээр ажиллах бол МИАТ компанийн үйлчлүүлэгчдэд Туркиш Эйрлайнс компанийн нислэгийн сүлжээгээр Европ болон АНУ-ын чиглэлд аялах боломжийг санал болгож байна.
 
Өөрөөр хэлбэл Туркиш Эйрлайнс компани МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар-Истанбул чиглэлд TK аяллын дугаар бүхий нислэгийг санал болгох бол МИАТ компани нь Истанбул-Улаанбаатар чиглэл болон Истанбул хотоос цааш Туркиш Эйрлайнсийн нислэг үйлддэг Европ болон АНУ-ын 10 хотын чиглэлд ОМ аяллын дугаар бүхий нислэгийг санал болгох боломжтой.
Турк, Монгол болон бусад улс орнуудын хооронд илүү уян хатан сонголттойгоор аялах боломжийг олгох юм
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0