Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн газрын захирал асан Х.Нурлатыг суллажээ
2 жил өмнө   1229
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатыг 2022 оны арванхоёрдугаар сарын 12-нд цагдан хорих шүүхийн шийдвэр гарч байв.
 
Гэвч маргааш нь түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар суллаж, хилийн хориг тогтоожээ. Мөн хэрэгт холбогдсон бусад хүнтэй уулзахыг хориглосон байна.
 
Х.Нурлатыг “Таван толгой түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж хууль бусаар хөрөнгөжсөн, “Онлайн ложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт яллагдагчаар татсан тухай прокурорын байгууллагаас мэдээлж байв.
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн газрын захирал асан Х.Нурлатыг суллажээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0