Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Кувейтийн буцалтгүй тусламжтайгаар баригдаж буй Түлэнхийн төв тоног төхөөрөмжөө суурилуулсны дараа ашиглалтад орно
2 жил өмнө   1216
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн/ГССҮТ/ харьяа Түлэнхийн төв буюу “Түлэгдлийн эмнэлэг”-ийн “Б” блокийн барилгыг ашиглалтад оруулах Улсын комиссын баг бүрэлдэхүүн энэ сарын 10-ны өдөр тус эмнэлэгт ажиллав.
 
Эмнэлгийн орчин бүрдүүлэх агаар орчны цэвэрлэгээ, шаардлагатай шинжилгээнүүдийг цаг тухайд нь хийж, тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулсны дараа ашиглалтад хүлээн авахаар болжээ.
 
Өдгөө ашиглалтад оруулахаар зэхэж буй тус эмнэлгийн “Б” блокийн барилга нь зоорийн давхартайгаа нийлээд найман давхар бөгөөд нийт 13,926 м.кв талбайтай, 240 ортойгоор иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлнэ.
 
“Б” блокийн барилга:
  • Амбулаторийн нэгдсэн тасаг
  • Эрчимт эмчилгээний тасаг
  • Яаралтай тусламжийн тасаг
  • Ясны эмгэг мэс заслын тасаг
  • Нөхөн сэргээх мэс заслын тасаг
  • Сэргээн засах эмчилгээний тасаг
  • Мэс засал, мэдээгүйжүүлгийн тасаг
  • Түлэгдлийн төв
  • Спорт гэмтлийн төв гэсэн бүтэц зохион байгуулалттай байна.
2017 онд эхлэл нь тавигдсан “Түлэгдлийн эмнэлэг”-ийг Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаас 15.3 тэрбум, улсын төсвөөс 3.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьж байгаа.
 
Эмнэлгийн “А” блокийн барилгыг өнгөрсөн оны аравдугаар сард ашиглалтад оруулж, үйлчлүүлэгч хүлээн авч эхэлсэн билээ.
Кувейтийн буцалтгүй тусламжтайгаар баригдаж буй Түлэнхийн төв тоног төхөөрөмжөө суурилуулсны дараа ашиглалтад орно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0