Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Нийтийн тээврийн 30 шинэ автобус үйлчилгээнд өнөөдрөөс гарч байна
2 жил өмнө   1242

Хятадын талаас ирсэн эхний ээлжийн 90 автобусын 30-ийг өнөөдөр, дараагийн 30-ийг лхагва гараг гэх мэтчилэн нэмэгдүүлж явах аж.

Шинээр ирсэн автобусны техникийн үзүүлэлтээс онцолбол:
  • Евро стандартын шаардлага хангасан, 8,400 cc хүчин чадалтай, евро V дизель хөдөлгүүртэй
  • Хана, тааз, шал зэрэг эд анги нь гал, усанд тэсвэртэй, туршилтаар нотлогдсон
  • Хажуу цонх нь нэг комоос бүрдсэн, бууралттай, цантдаггүй, давхар вакум шилтэй, гулсаж онгойдог
  • Заал агааржуулалтын болон иж бүрэн дулаацуулгын системтэй
  • Жолоочийн суудал зөөлрүүлэгчтэй, зориулалтын арьсаар бүрсэн, чанга яригчтай
  • Нийтийн тээвэрт тавигдах хотын стандартын дагуу уламжлалыг хадгалсан өнгө үзэмж, гадна загвартай
  • Тусгай хэрэгцээт иргэнийг тээвэрлэхэд зориулагдсан налуу шат болон тэргэнцрийн бэхэлгээтэй
  • Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн дугаар, хаяг бүхий цахим дэлгэцийг автобусны урд, баруун, хойд талд байрлуулсан
  • Хөдөлгүүрийн хэсэгт галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчтай юм байна. 

 

Нийтийн тээврийн 30 шинэ автобус үйлчилгээнд өнөөдрөөс гарч байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0