Нийслэлийн ЗДТГ-аас сар шинийн баярыг угтсан “Амар байн уу 2023” үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг энэ сарын 20-ноос нэгдүгээр сарын 20-ны өдрүүдэд “Шинэ 100 айл” худалдааны төвд зохион байгуулна. Үзэсгэлэн худалдаанд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1000 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ дэлгэх аж.
Үзэсгэлэнгийн үеэр Монголын шилдэг аж ахуйн нэгжүүд болон олон улсын байгууллагуудтай хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны В2В уулзалт хийх боломжтой. Тус үзэсгэлэн худалдаанд зориулж нийтийн тээврийн 5 чиглэлийн 60 автобус иргэдэд үйлчлэх юм.
Сар шинийн баяраар монголчууд 1.3 их наяд төгрөгийг зарцуулж, үүнээс 70 хувийг нь гадаад улс орноос гарын бэлэг худалдан авахад хэрэглэдэг аж. Иймд гадагшаа урсаж буй 900 тэрбум төгрөгийг эх орондоо үлдээж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг Нийслэлийн ЗДТГ-аас уриаллаа.
Үзэсгэлэнд оролцохыг хүсвэл харьяа дүүргийнхээ ЖДҮҮДТ-д хандаж бүртгүүлээрэй.
"Амар байна уу 2023" үзэсгэлэн худалдааг зохион байгуулна |
|