Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Б.Лхагвасүрэнг Хөгжлийн банкны хэрэгт ЯЛЛАГДАГЧААР татжээ
2 жил өмнө   311
АТГ-аас "Хөгжлийн банкны" гэх хэрэгтэй холбоотойгоор 87 хүнийг яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн.
 
Тухайлбал, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг "Бэрэн групп" ХХК-ийн чанаргүй зээлийн асуудалд холбогдуулан яллагдагчаар татаж, Эрүүгийн хуулийн 22.1.2 буюу "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэх үндэслэлээр шалгаж буй аж.
 
Түүнд одоогоор хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг аваад байна.
 
Б.Лхагвасүрэнг Хөгжлийн банкны хэрэгт ЯЛЛАГДАГЧААР татжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0