Улсын хэмжээнд Зөвлөлдөх санал асуулга явуулах, уулзалт зохион байгуулах талаар Зөвлөлдөх зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ үеэр Зөвлөлийн гишүүн, хуульч О.Мөнхсайхан Шинэ Үндсэн хуулийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Ардчилсан Үндсэн хуулийг халж, Шинэ Үндсэн хууль батлах уу гэсэн завсрын томьёолол байсан уу гэвэл байсан. “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” гэдгийг хуульч Б.Чимид багш хэлсэн байдаг. Үүнийгээ бүхлээр үгүйсгэх эсвэл халаад шинээр батлах нь хууль эрх зүйн хувьд ч бусад зүйлд ч байх боломжгүй.
Монгол Улсын Үндсэн хуульд зөвхөн нэмэлт өөрчлөлт оруулах, тодруулга хийх л боломжтой гэсэн үг. Энэ асуудал хөндөгдөж байсан учир байнгын хорооноос хянаж үзээд эргэн ярилц гэсэн чиглэл өгсөн.
Шинэ Үндсэн хууль батлах агуулгаар Зөвлөлдөх санал асуулгад асуулт оруулаагүй. Тодорхой нэг асуудал дээр нь шинэчилсэн найруулга, өөрчлөлтийн зүйл байх уу үгүй гэсэн ганц л асуулт бий. Үүний цаана шинэ Үндсэн хууль гэсэн утга байхгүй" гэж ярилаа.
Хуульч О.Мөнхсайхан: "Ардчилсан Үндсэн хуулийг халж, Шинэ Үндсэн хууль батлах уу гэсэн завсрын томьёолол байсан уу гэвэл байсан" |
|