Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Казахстан улс руу зорчих иргэдийн анхааралд
2 жил өмнө   330
Бүгд Найрамдах Казахстан Улс “Гадаадын иргэний оршин суух журам”-даа өөрчлөлт оруулж, тус улсад визгүй зорчдог гадаад улсын иргэдийн Казахстаны нутаг дэвсгэрт байх нийт хугацаа нь 180 хоногийн хугацаанд 90 хоногоос хэтрэхгүй байх шинэ зохицуулалтыг тусгасан байна. Хуулийн нэмэлт, өөрчлөлт нь 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Монгол Улсын иргэд тус улсад визгүй зорчих зохицуулалт хэвээрээ бөгөөд дээрх зохицуулалттай холбогдуулан Казахстаны хилээр нэвтрэх, байрлах, буцаж гарах хугацаагаа зөв тооцоолон зорчихыг анхаарна уу гэж Гадаад харилцааны яамны Консулын албанаас мэдээллээ.
Казахстан улс руу зорчих иргэдийн анхааралд
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0