Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Монгол Улсын аврах баг гурван хүнийг гамшгаас аварлаа
2 жил өмнө   341
ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Монгол Улсын баг гамшгийн голомт болох Хатай хотод Улаанбаатарын цагаар 22:00 цаг /Анкарагийн цагаар 17:00/-т хүрэлцэн очсон байна. Аврах багийнхан очсон даруйдаа нурсан барилгад эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, хоёр хүүхэд, нэг том хүнийг эсэн мэнд олж, анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Үүрэг гүйцэтгэж байгаа багийн 11 нь Зэвсэгт хүчний тэр дундаа Цэргийн төв эмнэлгийн эмч нар  аж. Тус багийг Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Сүх-Очир ахалж, Цэргийн төв эмнэлгийн Аврахуйн Анагаах ухаан эрхэлсэн орлогч дарга, дэд хурандаа Л.Лувсандорж удирдаж байна. 
Аврах багт үүрэг гүйцэтгэж байгаа Зэвсэгт хүчний алба хаагчдын хувьд англи, турк хэлний мэдлэгтэй, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай. 
Монгол Улсын аврах баг гурван хүнийг гамшгаас аварлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0