Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Манай аврагчид нурангинаас иргэдийн үнэт эдлэл, бэлэн мөнгийг гарган хүлээлгэж өглөө
2 жил өмнө   431
БНТУ-ын Хатая мужид үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Аврах баг өчигдөр буюу хоёрдугаар сарын 12-нд22:00 цаг (Анкарагийн цагаар 17:00)-т эрэн хайх ажиллагааг эхлүүлж, барилгын нурангинаас гурван хүний цогцсыг гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
 
Мөн иргэдийн хүсэлтээр үнэт эдлэл, бэлэн мөнгийг гэрийнх нь нуранги дороос олж гарган холбогдох байгууллага, хүмүүст хүлээлгэн өгсөн байна.
 
Аврах багийн эмнэлгийн бүлэг хоёрдугаар сарын 12-ны өдөр хээрийн эмнэлэгт нийт 96 хүнд /үүнээс 13 нь хүүхэд/ үзлэг, оношилгоо хийж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ.
Тус улсын Эрүүл мэндийн яамны биет төлөөлөгч болон тусгай хүчний секторын командлагч нар эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган ажиллахаа мэдэгдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 
Манай аврагчид нурангинаас иргэдийн үнэт эдлэл, бэлэн мөнгийг гарган хүлээлгэж өглөө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0