Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Гэмт хэргийн шинжтэй дуудлага 12 хувиар буурчээ
2 жил өмнө   353

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө удирдан явуулав. Энэ үеэр Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэл болон урьдчилан сэргийлэх хүрээнд хийж байгаа ажлын талаар Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга О.Ганбат танилцууллаа. Тэрбээр “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 14,403 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногоос 0.6 хувиар буурсан.

Тодруулбал, гэмт хэргийн шинжтэй дуудлага 12, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага 7.5 хувиар буурсан бол зөрчлийн шинжтэй дуудлага 0.9, зам тээврийн осол 22 хувиар өссөн байна” гэв. Мөн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл гурван хувиар буурсан ч Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өссөн аж. Түүнчлэн эргүүл гурван ээлжээр ажиллаж байгаа бөгөөд зах, худалдааны төвийг зорьсон хөдөлгөөний нягтаршил их байгааг онцолж байв.

Гэмт хэргийн шинжтэй дуудлага 12 хувиар буурчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0