Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Монголчууд хөл бөмбөгийн ДАШТ-ий үеэр хулгай хийж байгаад баригджээ
7 жил өмнө   887
Оросын Лента.ру сайтнаа монголчууд хөл бөмбөгийн ДАШТ-ний үеэр хулгай хийж байгаад баригдсан талаар мэдээлжээ. 6- сарын 14-нд 1989 онд төрсөн Мексикийн иргэн Очоа Агилар Мануэль гэх эр өөрийн эд зүйлийг хулгайд алдсан талаар цагдаагийн газар дуудлага өгчээ.
Тэрээр тэмцээн болж буй Лужники цэнгэлдэх хүрээлэн рүү явж байхдаа хэтэвчээ суйлуулчихлаа гэж цагдаагийн газар ирсэн байна. Хэтэвчинд түүний паспорт, цагаачлалын карт, 840 долларын өртөг бүхий хөл бөмбөгийн дөрвөн тасалбар байсан гэж мэдүүлжээ. Энэ хэрэгт сэжиглэн хоёр монгол иргэнийг баривчилсан бөгөөд Цэцгээ Туяа гэх 1975 онд төрсөн эмэгтэй болон Самбуу Батболд гэх 1972 онд төрсөн эрэгтэй нарыг саатуулан хулгайд алдсан эд зүйлийг газар дээр нь хураан авчээ.
Одоогоор энэ хэргийн талаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл ирээгүй байгаа аж. Ямартай ч манай хойд хөршид болж буй томоохон арга хэмжээнд монголчууд улс орныхоо нэр хүндийг бодолгүй хулгай зэлгий хийж байгаа нь туйлын харамсалтай юм. Хамгийн муухай нь Оросын уг сайт дээр “Москвад монголын хулгайч нар иржээ” хэмээн гарчигтай байсан нь тэнд байгаа жирийн монгол иргэдийг ясыг үнэхээр хавталзуулж байгаа ажээ.
А.ЦЭЛМЭН
Монголчууд хөл бөмбөгийн ДАШТ-ий үеэр хулгай хийж байгаад баригджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0