УИХ-ын гишүүн А.Сүхбат Бөхийн Холбооны нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр энэ сарын 15-нд Монголын Бөхийн Холбоо эвлэрч нэгдэх тухайгаа ярилцсан нь их найрсаг уур амьсгалтай болоод хамтарч ажиллахаар шийдэж улмаар маргааш нь буюу зургаадугаар сарын 16-нд нь гарын үсэг зурахаар тохиролцсон ч Б.Бат-Эрдэнэ аварга нэгдэх асуудлыг наадмын дараа болгох санал гаргаж шийдэхээс татгалзсан гэлээ.
А.Сүхбат "Б.Бат-Эрдэнэ аварга хэлсэн ярьсаныхаа эсрэг байж улиг болсон хуучин удирдлагын үгээр явж байна" гэв.
Тэрбээр үргэлжлүүлэн "Хэрэв Үндэсний их баяр наадмаар бөхчүүдийн дунд элдэв асуудал үүсвэл Б.Бат-Эрдэнэ аварга хариуцлага хүлээх ёстой. Үнэндээ бөхчүүдийн энэхүү зөрчлийг үргэлжлүүлэн, даамжруулах нь чухам хэнд ашигтай юм бэ" гэж байлаа.
Шадар сайд Ө.Энхтүвшин зургаадугаар сарын 9-нд наадмын бэлтгэл ажилтай танилцах үеэрээ Бөхийн Холбооны маргаан баяр наадамд нөлөөлөх учиргүй гэж байв. Гэвч Бөхийн Холбооны хуваагдал, зөрчил ийнхүү улам даамжирсан хэвээр байна.
Одоогийн байдлаар Монголын Бөхийн Холбоо Л.Чинбат, Б.Бат-Эрдэнэ гэсэн хоёр тэргүүнтэй болоод буй.
А.ЦЭЛМЭН
А.Сүхбат: Улсын их баяр наадам замбараагүй болвол Б.Бат-Эрдэнэ аварга хариуцлага хүлээх ёстой |
|