Багшийн дээдийн нүхэн гарцыг сайн дураар цэвэрлэсэн “Дэвшилтэт Социал Демократ Клуб” ТББ-ын төлөөлөлд “М-Си-Эс Кока-Кола” компани талархал илэрхийллээ.
“Дэвшилтэт Социал Демократ Клуб” ТББ ирэх сард орон сууцны хороолол дундах нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэх “CLEAN UP- BUBBLE FESTIVAL” зохион байгуулах бөгөөд уг ажлын урьтал болгож Багшийн дээдийн нөхөн гарцыг сайн дураар цэвэрлэжээ.
Тиймээс жил бүр тогтмол зохион байгуулагддаг Clean-Up төсөлд “М-Си-Эс Кока-Кола” компани дэмжлэг үзүүлэх зорилготойгоор өндөр даралтат угаагч машин, гарын бээлий болон бүтээгдэхүүний дээжээс өргөн барьж, 4-р сард зохион байгуулах үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд,“М-Си-Эс Кока-Кола” компани нь уг нүхэн гарцыг мэргэжлийн цэвэрлэгээ, үйлчилгээний байгууллагаар жилд хоёр удаа цэвэрлүүлдэг аж.
“М-Си-Эс Кока-Кола” компани нүхэн гарцыг цэвэрлэсэн залууст талархал илэрхийллээ. |
|