Суут фицикч Альберт Эйнштейний төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 1978 оны 3 дугаар сарын 18-нд Германы эзэнт гүрний Вуттемберг хаант улсад харьяалагддаг Улм хотод төржээ. Нэрт эрдэмтэн төрсөн өдрөө тэмдэглэдэггүй байсан гэлцэх нь бий.
Эйнштейний 1905 онд хэвлүүлсэн дөрвөн ажил тухайн үеийн шинжлэх ухааныг ул үндсээр нь шинэчилж, шинэ түвшинд гаргасан юм. Тодруулбал, E=mc² гэх онолыг гаргаж ирсэн "Масс-энергийн адил чанар", цаг хугацааны удаашралын тухай алдарт "Харьцангуйн тусгай онол", гэрэл нь долгион бус, бөөм гэдгийг харуулсан "Фотоэлектрик эффект" зэргээс гадна уг сэдэвт хамаарах "Броуны хөдөлгөөн" гэсэн дөрвөн ажлаа хэвлүүлжээ.
Харин 1955 оны энэ өдөр буюу дөрөвдүгээр сарын 18-нд Альберт Эйнштейн Принстонд өвчний улмаас нас барсан юм. Тэрээр гэрээслэлээ бичээд найз нартаа “Энэ дэлхийд төрсөн үүргээ би биелүүлсэн” гэж хэлсэн байдаг. Агуу эрдэмтэн 77 настай байлаа. Гэрээслэлдээ сүржин оршуулах ёслол хийхийг хориглосон тул дотнын 12 найз нь оролцож, чандрыг нь салхинд хийсгэсэн байна.
Өнөөдөр Альберт Эйнштейний мэндэлсэн өдөр |
|