Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурорт хүргүүлэв
2 жил өмнө   356
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс цаг үеийн асуудлаар буюу "Нүүрсний" хэргийн талаар мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэр тус хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн "Нэр бүхий 6-7 УИХ-ын гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг явуулахад бүрэн эрхийн асуудлыг хөндөх нөхцөл үүссэн. Өнөөдрийн байдлаар бид мөрдөн шалгах ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар гэсэн гурван гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудал саад учруулж байна гэж үзэн тэдний бүрэн эрхийн асуудлыг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурорт хүргүүлж байна.
 
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатад мөн эрүү үүсгэж яллагдагчаар татсан. Тэрбээр 2022 оны ХОМ-ээ мэдүүлээгүй, УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ гаргасан байгаа. Энэ асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх байх гэж харж байна" гэлээ.
 
УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурорт хүргүүлэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0