Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Д.Мөнх-Эрдэнэд холбогдох шүүх хурлыг дууссаны дараа шийдвэрийг нээлттэй дэлгэцээр шууд дамжуулан хүргэнэ
2 жил өмнө   368
"Консул асан Д.Мөнх-Эрдэнэд холбогдох шүүх хурал нэг өмгөөлөгчтэйгөөр үргэлжилж байгаа. Түүнийг хэргийн материалтай танилцах боломж нөхцөлөөр бүрэн хангаж, шүүх хурлыг удаа дараа хойшлуулж байсан.
 
Шүүх хурал дууссаны дараа шийдвэрийг нээлттэй дэлгэцээр шууд дамжуулан хүргэнэ" хэмээн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Ө.Уртнасан мэдээлэв.
 
Д.Мөнх-Эрдэнэд шүүх хурал өнөөдөр 10:00 цагт эхэлж, өмгөөлөгч болон түүний зүгээс шинээр өмгөөлөгч авах, хэргийн материалтайгаа танилцах боломжоор хангаж өгөх хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн татгалзаж, хурлыг үргэлжлүүлж байгаа юм.

 

Д.Мөнх-Эрдэнэд холбогдох шүүх хурлыг дууссаны дараа шийдвэрийг нээлттэй дэлгэцээр шууд дамжуулан хүргэнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0