Судан Улсын Хартум хотод байсан Монгол Улсын хоёр иргэн өнөө орой Улаанбаатарын цагаар 21 цагийн үед Порт Судан хотод хүрч очсон гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Зэвсэгт мөргөлдөөн болж буй Хартум хотод НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчийн газрын нэг ажилтан, нэг энхийг сахиулагч түгжигдсэн байсан юм. ГХЯ-наас дээрх иргэдийг татан авах бүхий л боломжийг эрэлхийлэн ажиллаж, тэдэнтэй байнгын холбоотой байга тухай мэдээлж байв. Тэгвэл өчигдөр орон нутгийн цагаар 9 цаг буюу Улаанбаатарын цагаар 15 цагийн орчимд НҮБ-аас зохион байгуулсан нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд хамрагджээ.
Хартум хотоос Порт Судан хот хүртэл 900 орчим км бөгөөд тэдгээр иргэн ийнхүү аюулгүй байршилд очоод байгаа аж.
Судан дахь мөргөлдөөний бүсэд байсан манай улсын иргэд аюулгүй байршилд хүрч очжээ |
|