Монгол Улс, БНСУ-ын аялал жуулчлалын тур операторуудын уулзалт форум “Корпорайт конвеншн” төвд өнгөрсөн амралтын өдөр боллоо. Энд БНСУ-аас аялал жуулчлалын 90 орчим компанийн төлөөлөл ирж, манай улсын аялал жуулчлалын тур оператор компанийнхантай нүүр тулсан уулзалт хийв.
Форумын талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ, манай улсаас зарлаад буй “Монголд зочлох жил”-ийн хүрээнд хоёр орны хооронд аялал жуулчлалын форумыг харилцан зохион байгуулах талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчлах үеэр хөндөж ийнхүү эхний уулзалтууд болж хэрэгжиж байна гэв.
Форумд Монгол Улсад суугаа БНСУ-ын ЭСЯ-ны аялал жуулчлал хариуцсан нарийн бичгийн дарга Чон Пил Хон болон холбогдох албаныхан оролцож “Монгол улсын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, чиг хандлага”, “Солонгос жуулчдын зан чанар, онцлог” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
“Монголд зочлох жилүүд”-ийн хүрээнд манай улс энэ онд гадаадаас нэг сая жуулчин хүлээн авахаар төлөвлөж байгаагаас БНСУ-аас 200 гаруй мянга, (цар тахлын өмнөх жилүүдэд тус улсаас 100 гаруй жуулчин ирж байсныг нэмэгдүүлэх), ОХУ-аас хил орчмын бүс болон тус улсын бусад бүсээс 250 мянган жуулчин авахаар ажиллаж байна.
БНСУ-аас 200 мянга гаруй жуулчин хүлээн авна |
|