Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Нэг сартай зээ охиныхоо амийг хөнөөсөн хэргийг шүүхэд шилжүүлэв
2 жил өмнө   387
Ховд аймгийн прокурорын газраас нэг сартай зээгээ малын тэжээлээр дарж, бүтээж алсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ.
 
Тодруулбал, Ховд аймгийн Мянгад сумын иргэн Т.Ц нь 2023 оны нэгдүгээр сард өөрийн нэг сартай зээ охиныг унтаж байхад малын тэжээлээр дарж амьсгалыг нь бүтээж алсан хэрэг гарсан байна. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 /Хүнийг алах/ дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Ховд аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн аж. Гэм буруугийн шүүх хуралдаан энэ сарын 19-ний өдөр болох юм байна.
 
Т.Ц нь 53 настай бөгөөд зээ охиноо эцэггүй хүүхэд хэмээн хүлээн зөвшөөрөөгүй улмаас ийм гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэнэ.
Нэг сартай зээ охиныхоо амийг хөнөөсөн хэргийг шүүхэд шилжүүлэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0