Баасан гараг бүрт буюу долоо хоногт нэг удаа согтууруулах ундаа хэрэглэх нь олон талын хорт уршигтайг судлаач эрдэмтэд анхааруулж байна. Долоо хоногт нэг л удаа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүст эрүүл мэндийн асуудал үүсэх эрсдэл уудаггүй хүмүүсийнхээс тав дахин их байдгийг АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх зөвлөлөөс мэдээлжээ. Харин долоо хоногт нэг удаа хэтрүүлэн хэрэглэлгүй, өдөр дараалан маш бага хэмжээгээр буюу зохицуулан уух нь эрсдэлээс сэргийлнэ гэжээ.
АНУ-ын насанд хүрэгчдэд явуулсан судалгаагаар нэг хүн нэг удаа уухдаа дор хаяж 4-5 шар айраг уудаг бөгөөд 18-34 насны эрчүүд хэтрүүлэн хэрэглэх нь түгээмэл байна. Баасан гараг бүр согтууруулах ундаа хэрэглэвэл нэг сарын дотор таны биед дараах өөрчлөлтүүд гарна.
-
Ой санамж муудаж, юмсыг цээжлэн тогтоож чадахаа болино
-
Нойргүйдэж, хар дарах нь ихэснэ
-
Дотор муухайрч, хоолны дуршил хэт нэмэгдэж эсвэл багасна
-
Давсагны үйл ажиллагаа муудна
-
Байнга толгой өвдөнө
Урт хугацаанд буюу гурваас дээш сар долоо хоног бүр уувал:
-
Төрөл бүрийн элэгний өвчлөл
-
Ам мөгөөрсөн хоолойн үрэвсэл
-
Ходоодны хавдар
-
Ургийн гажиг
-
Шулуун гэдэс, бүдүүн гэдэс, улаан хоолой, ходоод, хөх гэх мэт төрөл бүрийн хорт хавдарт өртөх болно.
Баасан гараг бүрт согтууруулах ундаа хэрэглэвэл "тэнэгрэх" магадлалтай |
|