Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Чэжү хотод урлагийн наадамд оролцсон МУ-ын иргэн М-г бэлгийн хүчирхийллийн хэргээр баривчлагджээ
11 сар өмнө   271
БНСУ-ын Чэжү хотод болсон урлагийн наадамд оролцсон Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч орчуулагчаар ажиллаж байсан монгол эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсаныг БНСУ-ын КBS телевиз мэдээлээд буй. 
 
Мэдээлэлд дурдсанаар "Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч "М"-г зургаадугаар сарын 4-ний өглөө үүрээр Чежү хотын нэгэн буудалд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр цагдаа нар баривчилжээ.
 
Иргэн "М" нь арга хэмжээний хүрээнд болсон бүжгийн тоглолтын дараа бүжгийн хамтлагийнхантай архи ууж байгаад, орчуулагчаар ажиллаж байсан 20 гаруй насны монгол эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр буруутгагдаж байгаа юм. Хохирогч тухайн үед өрөөнөөсөө гарч, буудлын ажилчдаас тусламж хүссэн бөгөөд яаралтай цагдаа дуудсан байна.
 
Түүний хувьд мөрдөн байцаалтын үеэр зарим зүйлийг хүлээн зөвшөөрсөн ч баривчлах тогтоолын хүрээнд шалгах явцад хэргийг үгүйсгэсэн гэж мэдэгджээ" гэв. 
 

Эх сурвалж: KBS

Чэжү хотод урлагийн наадамд оролцсон МУ-ын иргэн М-г бэлгийн хүчирхийллийн хэргээр баривчлагджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0