Шүүх хэргийг системд бүртгэн авснаар тухайн систем хүний оролцоогүйгээр хэргийг шүүгчид хуваарилдаг. Монгол Улсын шүүх 2013 оноос “Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”, 2014 оноос Иргэний хэргийн бүртгэл хяналтын “Иргэн-2014” нэгдсэн систем, 2017 оноос “Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ийг тус тус ашиглаж ирсэн.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс иргэдэд мэдээлэл хүргэх үүднээс “Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем”-ийн ажиллалааг загварчлан хүргэж байна.
Прокурорын газраас хавтаст хэргийг хууль сахиулах байгууллагуудын дундын мэдээлэл дамжуулах сангаар шүүх байгууллагад шилжүүлнэ.
Шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн шилжүүлсэн хэргийн мэдээллийг “Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем”-д татаж хэргийн жагсаалтад бүртгэнэ.
Хэргийг шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталсан хэрэг хуваарилах журмын дагуу хүний оролцоогүй, санамсаргүй байдлаар системээс тухайн шүүхийн аль нэг шүүгчид хуваарилдаг. (Хэрэг хуваарилах журмыг системд тохируулахдаа мэдээлэл технологийн мэргэжилтэн, ерөнхий шүүгчийн туслах, хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга нар байлцаж тэмдэглэл үйлдэж бүртгэдэг)
Хэрэг системээр хүний оролцоогүйгээр аль нэг шүүгчид хуваарилагдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлнэ.
“Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем”-д хэрэг бүртгэх процесс |
|