Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
УБТЗ түүхэндээ нэг хоногт хамгийн олон галт тэрэг солилцлоо
11 сар өмнө   288
Өнөөдөр “УБТЗ” ХНН үүсэн байгуулагдсаны 74 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхэн тэмдэглэлт өдөрт зориулж төмөр замчид нэгэн шинэ дээд амжилтаар ойдоо бэлэг барилаа. Тодруулбал, Замын-Үүд-Эрээн өртөөний өргөн царигаар 18 галт тэрэг хүлээлгэн өгч 17 галт тэрэг хүлээн авчээ. Харин нарийн царигаар 9 хос галт тэрэг солилцов. Ингэснээр урд хилийн гарцаар 74 жилийн хугацаанд нэг хоногт хамгийн олон галт тэрэг солилцсон өдөр болж өнгөрлөө.
 
Галт тэрэг солилцоо нь УБТЗ-ын тээврийн хэмжээ цаашлаад Монгол Улсын экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэхэд онцгой үүрэгтэй. Мөн бүс нутагтаа Ази-Европыг холбосон транзит тээврийн гол коридоруудын нэг болж, олон улсад танигдсан нэр хүндтэй төмөр замын нэг болоход уг технологит ажиллагааны хурд чухал нөлөө үзүүлэх юм.
 
Өнгөрсөн 74 жилийн хугацаанд улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн төмөр замын тээврийн салбар, төмөр замчдын  гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдсээр байгааг энэхүү үйл явдал харуулж байна. Тээврийн хэмжээ жилээс жилд эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа энэ үед “УБТЗ” ХНН-ийн хамт олон бүхий л боломж хүчин чадлаа дээд зэргээр ашиглаж, бахдам амжилтууд гаргасаар байгаа юм.
 
УБТЗ түүхэндээ нэг хоногт хамгийн олон галт тэрэг солилцлоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0